АЙМГИЙН МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2022 оны 04 сарын 07-08-ний өдрүүдэд Баруун-Урт сумандМалын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг,МЭГ, 13 сумын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нийт 110 орчим алба хаагчид оролцсон ба зөвлөгөөнөөр Мал эмнэлэгийн салбарын бодлого чиглэл, өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, 2022 онд аймгийн Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй “Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа. Мөн Мал эмнэлгийн салбартаа ажил үйлсээрээ манлайлан ажиллаж буй “Тэргүүний тасаг,” “Тэргүүний нэгж”, Тэргүүний ажилтан”-аа шалгаруулж шагнаж урамшууллаа.
Зөвлөгөөний үеэр МоҮМЭ-ийн холбооны бодлого чиглэлийн талаар асуудал дэвшүүлж, МоҮМЭ-ийн холбооны тэргүүлэгч, гишүүдийг шинэчлэн сонгож баталгаажууллаа.