Мал амьтны сэг, зэм устгал, орчны халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн А/107 тоот захирамж, 02 дүгээр албан даалгаврын хүрээнд зүй бусаар болон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах ажлыг 35 ажлын хэсэгт 47 удирдах ажилтан, 18 малын эмч, 50 туслах ажилтан, 38 жолооч нийт 204 ажиллах хүч, 76 тээврийн хэрэгсэл 33 устгалын цэгт зохион байгуулж ажиллаж байна. Уг ажилд Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Мал эмнэлгийн газрын нөөцөөс 14,1 сая төгрөгийн үнэ бүхий халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас хэрэгслийн дэмжлэг үзүүлснийг сумдад хувиарлан олгоод байна.

352702554_670830978390085_3062695181864803747_n.jpg

352538139_670830691723447_688382247659885643_n.jpg

352830479_670830718390111_7489374329856611141_n.jpg

352748501_670831061723410_6129360763644451395_n.jpg