Монгол улсад шинжлэх ухааны Мал эмнэлэг үржлийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж Сүхбаатар аймгийн малын эмч нарын дунд мэргэжлийн Ур чадварын уралдааныг зохион байгууллаа

Монгол улсад шинжлэх ухааны Мал эмнэлэг үржлийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж Сүхбаатар аймгийн малын эмч нарын дунд мэргэжлийн #Ур чадварын уралдааныг халдварт, халдваргүй , шимэгчтэх, лабораторын дээж шинжилгээ, мэс засал гэсэн 5 чиглэлээр зохион байгууллаа. Уралдаанд 6 багийн 48 эмч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс шилдэг “Мэс засалч эмч”-ээр Түмэнцогт сумын МЭТ-н Тархвар зүйч, малын их эмч С.Мөнх-Эрдэнэ, шилдэг “Халдваргүй өвчнийг оношлогч” эмчээр Халзан сумын малын их эмч О.Жамьяндорж, шилдэг “Халдварт өвчнийг оношлогч”эмчээр Түвшинширээ сумын “Түвшин төрөнгө” ААН-н малын их эмч Ж.Хаймчиг, шилдэг “Шинжлэгч эмч”-ээр Мөнххаан сумын “Түмэн төл” МЭҮН-н малын их эмч М.Бүтэнжаргал, шилдэг “Шимэгчтэх өвчнийг оношлогч” эмчээр Мөнххаан сумын МЭТ-н Тархвар зүйч, малын их эмч Б.Идэрбат тус тус шалгарлаа. Мөн багийн дүнгээр Мөнххаан-Түмэнцогт сумын хамтарсан баг 1-р байр , Халзан-Баяндэлгэр сумын хамтарсан баг 2-р байр, Түвшинширээ-Уулбаян сумын хамтарсан баг 3-р байрыг тус тус эзэллээ. Энэхүү тэмцээнийг Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо 1,0 сая төгрөгөөр, Халзан сумын Монгол улсын аварга малчин , Монгол улсын алдарт уяач Ж.Мөнхсүрэн 1,0 сая төгрөгөөр, Халзан сумын Монгол улсын хошой аварга малчин Ж.Отгонбаатар 500,000 төгрөгөөр, Онгон сумын Улсын аварга малчин, Аймгийн алдарт уяач Ё.Төгсмандах 500,000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа. Малын эмч нарын мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч Б.Батсүх, ХААИС, Мал эмнэлгийн сургуулийн дотор өвчин судлалын багш Б.Баяртогтох, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн халдварт өвчин судлаач Ц.Батболд, Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторын чанарын менежер Б.Баттунгалаг, ВИ ТИ НЕТ ТББ-ын малын их эмч Ж.Мөнгөншагай нар уригдан шүүгчээр ажиллаа. Мөн Аймгийн мал эмнэлгийн лабораторын эрхлэгч Д.Туяа, Малын эрүүл мэндийн албаны дарга Ж.Сундуй, 2021 оны Малын эмч нарын ур чадварын уралдаанд түрүүлсэн эмч нар шүүгч, зураглаачаар ажилсан. Тус арга хэмжээг Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газар, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн холбоо, Сумдын Мал эмнэлгийн тасаг, Хувийн хэвшлийн малын эмч нар хамтран амжилттай зохион байгууллаа. Уралдаанд оролцсон болон дэмжиж ажилласан, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Монголын үндэсний мал энэлгийн холбоо, ХААИС, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн,Нийслэлийн мал эмнэлгийн лаборатори, Аймгийн мал эмнэлгийн газар, Мал үржлийн алба, ВИ ТИ НЕТ ТББ, Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн холбоо, сумдын малын эмч, мэргэжилтнүүд, малчиддаа Талархал илэрхийлье.

374374316_1770543426741415_164311494650754925_n.jpg

374652538_1770543963408028_466702856852130782_n.jpg

374697412_1770544146741343_2568345101587924805_n.jpg

375214439_1770542926741465_6271597657626909879_n.jpg

375063708_1770543123408112_3591989071982577336_n.jpg

375303091_1770543536741404_8382523251153236321_n.jpg