АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, НЯДАЛГААНЫ ҮЕИЙН ГЭМТЛИЙГ БУУРУУЛАХ “ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

”Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга нарын 2025 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд хөдөө аж ахуйн нөөц бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүний техникийн хяналт, стандартыг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран “Арьс ширэн түүхий эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, нядалгааны үеийн гэмтлийг бууруулах сургалт” боллоо. ✅. Тус сургалтад Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, улсын байцаагчид, малын эмч, Сумдын хөдөө аж ахуйн тасаг, Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэгч иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо. ✅. Тэд цаашид Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хэрхэн хамтарч ажиллах, стандартын шаардлага хангасан арьс ширийг үйлдвэрт хэрхэн нийлүүлэх талаар санал солилцлоо.