БРУЦЕЛЛЁЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ СТРАТЕГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

✅Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс 2015-2021 онуудад хэрэгжсэн “Малын бруцеллёз өвчинтэй тэмцэх оны стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, мөн 2024-2027 онд хэрэгжих шинэ стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулж салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгах зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. ✅Хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн ерөнхий газар, Биокомбинат ТӨХХК, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийт 23 хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид шинэ стратеги төлөвлөгөөнд малын бруцеллёз өвчнөөс эрүүл статусыг аймаг, бүс нутгаар буюу бүсчлэн баталгаажуулах арга хэмжээг тусгах, салбар дундын хамтын ажиллагааг тодорхой болгох, төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийг төсөв, санхүүжилтийн нөөцтэй уялдуулах талаар онцлов. ✅Мөн хэлэлцүүлгийн үеэр Өвөрхангай аймагт төслийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Эрүүл сүрэгтэн” хөтөлбөр болон сарлагийн сүүнд Сүүний цагирган урвал тавих арга зүй боловсруулах шаардлага, Роз-бенгалын урвалын мэдрэг чанар, цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулж санал солилцлоо.

1