ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Улсын Онцгой комиссын 02 дугаар тогтоол, МЭЕГазрын даргын А/77 тоот тушаал, Аймгийн Засаг даргын А/172 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар аймгийн шүлхий өвчинд мэдрэг мал, амьтныг дархлаажуулах ажил 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 13 сумын 8570 малчин өрхийн 290842 үхэр, 204 гахайг бүрэн хамруулахаар 61 ажлын хэсэгт 38 удирдах ажилтан, 65 малын эмч, 22 санитарч, 80 туслах ажилтан, 47 жолооч нийт 264 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улс, орон даяар эхэлсэн дархлаажуулалтын ажлын хэсгийн шатахууны зардалд зарцуулагдах 18,0 сая төгрөг, туслах ажилтаны зардалд 34,2 сая төгрөг, зүү тариурын зардалд 2,0 сая төгрөг нийт 54,3 сая төгрөгийг сумдын онцгой комиссын нөөц сангаас, аймгийн ОК-оос ХХ-ын хувцас, халдваргүйтгэлийн бодис, автомаксны 25,0 сая төгрөгийг шийдвэрлэж бидний ажлыг дэмжсэн аймаг, сумдын нийт удирдлагууд, Онцгой комиссын дарга, гишүүддээ, хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа. Нийт ажлын хэсгийн малын эмч, туслах ажилтан, жолооч нартаа ажлын амжилт хүсье.

278257091_642886583548663_2411900359987016451_n.jpg