Хүүхдийн баяр болохтой холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.
Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн хамтарсан "Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу Хүүхдийн баяр болохтой холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна. Мал эмнэлгийн газраас хяналт шалгалтын хүрээнд нийт 9 аж ахуй нэгжийг хяналт шалгалтад хамруулан 18 нэр төрлийн 67 ширхэг 931820 мянган төгрөгийн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.