Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД чиглэсэн арга хэмжээ👇👇👇

💼 ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ: 📌 Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар, 📌 Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх, Үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана. 💼 ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ: 📌 Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар, 📌 Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно. 💼 ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ: 📌 Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана. 📌 Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө. 📌 Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. 📌 Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. 1 жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш 2%, ... 12 жилээс дээш 12% гэх мэт нэмэгдэж байгаа. 📌 Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.