Мах Импекс ХХК нь Ойрхи Дорнодын улсууд руу үйлдвэрийн аргаар төхөөрсөн хонины гулууз махыг агаарын тээвэр ашиглан нойтон буюу шинээр нь хүргэж эхэллээ.

“Мах Импэкс” ХК нь хамтын ажиллагааны хүрээнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар Ойрхи Дорнодын улсууд руу үйлдвэрийн аргаар төхөөрсөн хонины гулууз махыг агаарын тээвэр ашиглан нойтон буюу шинээр нь хүргэх үйл явдал 𝟐𝟎𝟐𝟑 оны 𝟏𝟎 дугаар сарын 𝟏𝟗-ний өдөр боллоо.Тээвэрлэлтээр 𝟒𝟕𝟎𝟎 ширхэг сэврээсэн хонины гулууз буюу нийт 𝟕𝟎тн махыг 𝟕𝟐 цагийн дотор шинэлэг байдлаар нь хүргэх ажил амжилттай болсон бөгөөд Монгол Улсаас хамгийн анх 𝟐𝟎𝟏𝟐 онд “Мах Импэкс” ХК онгоцоор тээвэр хийсэн бөгөөд түүнээс хойш 𝟏𝟏 жилийн дараа буюу өчигдөр агаарын тээврээр экспортоо дахин эхлүүлэв. Цаашид монгол махыг Европ болон дэлхийн бусад улсад худалдан борлуулахаар хичээн ажиллаж байна.

Амжилтаа_ахиулсаар...

Гаалийн Ерөнхий Газар Мал Эмнэлгийн Ерөнхий Газар Иргэний Нисэхийн Ерөнхий Газар Nubia MIAT Mongolian Airlines

394287381_727819722717609_8851789154894536168_n.jpg