Мал эмнэлгийн лабораторид хийгдсэн шинжилгээний талаар

Нян судлалын лаборатори нь 2021 оны эхний хагас жилээр ДХХ, Цусан халдварт, Брадзот, Листериоз, Некиробактериоз, ям, Галзуу 7 төрлийн 38 дээжид шинжилгээ хийж хариуг Сумдын мал эмнэлгийн тасаг МЭҮНэгжид хүргүүлэн ажиллаж байна. Мөн УМЭАЦТЛабораторид баталгаажуулах шинжилгээнд нийт 11 дээжийг хүргүүлэн баталгаажуулан ажилласан.

Ариун цэврийн лабораторид хагас жилээр нийт өндөг, сүү, мах, арьс шир, ноос, ноолууранд нийт 34 дээжид шинжилгээ хийж холбогдох шинжилгээний хариуг маягтын дагуу хүргүүлэн ажилалаа.

Ийлдэс судлалын лаборатори нь эхний хагас жилд Бруцеллёз, ям, Хавсран холбох урвалаар баталгаажуулах шинжилгээнд нийт 50 дээжинд шинжилгээ хийгээд байна.

Шимэгч судлалын лаборатори нь адууны нийлүүлэг, эргүү нийт 154 шинжилгээ хийж гүйцэтгээд байна.