МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН “ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА, ТӨЛӨВЛӨЛТ” СЭДЭВТ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр мал эмнэлгийн 2024 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээг тархвар зүйн судалгаа, статистик мэдээ, лабораторийн тандалт шинжилгээнд үндэслэн оновчтой төлөвлөлтийн хүрээнд явуулах мөн хяналт тавих, дархлаажуулалтын дараах үр дүнг тооцох ажлуудыг хэлэлцэж байна.
✅Мөн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөр, бог малын мялзан өвчнийг устгах стратеги, үхрийн тархи сархиатах өвчнөөр тайван болохыг баталгаажуулах доссер зэргийг хүргүүлнэ. ✅Ямааны годрон өвчний халдваргүй болохыг дотооддоо баталгаажуулж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх, үхрийн сүрьеэ өвчнөөр тайван болохыг дотоодддоо баталгаажуулах сүүлчийн тандалтыг хэрэгжүүлж, үр дүнг Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. ✅Энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд, М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, яамны бусад газрын дарга нар оролцлоо. ✅Дэд сайд М.Ганхүлэг орон нутгийн удирдлагуудад хандан хэлэхдээ УИХ-аас 2023 онд батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт түүний ач холбогдол, хамгаалалтай аж ахуй, малын өвчин, халдваргүй тайван байдлыг хангах, баталгаажуулах, экспортыг дэмжих зэрэг олон асуудлуудыг хөндөж эмнэлгийн салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгөв.