МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН САНХҮҮ, НЯГТЛАН БОДОГЧДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мал эмнэлгийн салбарын санхүү бүртгэлийн ажилтнуудад “Мал эмнэлгийн салбарын нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлт ” сэдвээр салбарын нягтлан бодох бүртгэл, өнөөгийн байдал, тулгамдсан болон цаашид анхаарах асуудлыг хууль, дүрэм, журмын хүрээнд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 💹Сургалтад Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг, нийслэл, харьяа байгууллагуудын ерөнхий болон ахлах нягтлан бодогч нарыг хамруулж, холбогдох хуулийн өөрчлөлт, журмын шинэчлэлийн талаарх сургалт хийлээ. Үүнд: ✅Сангийн яам - “Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмын шинэчлэлийн талаар” төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн журмын шинэчлэл, НББ-ийн заавар, журмыг уялдуулах, ✅Нийгмийн даатгалын ерөнхий газар “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн зохицуулалт шинэчлэлийн талаар, ✅Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Төрийн аудитын тухай хуульд орсон өөрчлөлт “аудитаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал” ✅Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, тайлагнал анхаарах асуудал” ✅Хувь хүний хөгжил, хандлагаа өөрчлөх “Багт хувь нэмэртэй гишүүн болох нь” зэрэг сэдэвт сургалтад хамрууллаа.