МАЛ ЭМНЭЛГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
Мал эмнэлгийн ерөнхий газраас батлагдсан "Мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээний гүйцэтгэлд хяналт шалгалт зохион байгуулах тухай" удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна. Аймгийн Засаг даргын А/184 захирамжаар Сүхбаатар аймгийн 7 суманд Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийгдэж байна, өнөөдрийн байдлаар 84465 үхэр, гахай хамруулхаас 78608 мал, амьтныг хамруулан дархлаажуулалтын арга хэмжээ 93,1 хувьтай явагдаж байна. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, тарилгын технологи, зааврын мөрдөлт, вакцины хүйтэн хэлхээ, МЭНС-ийн гүйцэтгэл, малчин өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн бичилт зэрэгтэй танилцаж, заавар зөвлөмж өгч хяналт хийлээ.