МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

️ХХААХҮЯ, МЭЕГ болон Олон улсын санхүүгийн корпорациас Renova сургалтын төв, "Мах маркет" ХХК-тай хамтран мал төхөөрөх үйлдвэрт малын эрүүл мэндийг тодорхойлох, хүнсний аюулгүй байдлын эрсдлийг үнэлэх талаар мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хяналт" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. ✅Сургалтаар малыг төхөөрөхийн өмнөх ба дараах үзлэг хийх арга зүйг эзэмшүүлэх, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн эгзэгтэй цэгийн хяналт, үйлдвэрийн зохистой дадлын стандартын хэрэгжилтэд хяналт хийх талаар мэдлэг олгож, ур чадварыг эзэмшүүлэх юм. ✅Сургалтад ХХААХҮЯ, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, МЭЕГ, ГЕГ болон аймаг, нийслэлийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хамрагдлаа.

391591313_733754358792032_6993548101784100549_n.jpg