Монгол Улсад шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Тэртээх 1923 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар”-ыг бие даалган байгуулж, өргөжүүлэн зохион байгуулсан нь Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбарын үүсэн хөгжих тулгын чулууг тавьсан түүхэн тэмдэглэлт өдөр байсан юм. Сүхбаатар аймгийн нийт малын эмч нарын 62,8 хувийг 22-35 насны залуу эмч нар эзэлдэг байна. Мөн мал эмнэлгийн салбараас 32 ахмад малын эмч өөрийн мэргэжлийг үр хойчдоо өвлүүлснээр өнөөгийн байдлаар нийт 42 үр хүүхдүүд нь аав ээжийнхээ мэргэжлийн өвлөн авч аймаг, сум болон бусад аймгуудад ажиллаж амьдарч байгаа нь мал эмнэлгийн салбарын нэгэн бахархал юм. Нийт салбарын ажилтан, албан хаагчдадаа ойн баярын мэнд хүргэе.

387064351_863025875388903_7944292168572263074_n.jpg

385880780_863025408722283_6960544985231047293_n.jpg

386318669_863025328722291_6129363093996716903_n.jpg