Отор нүүдэл шилжилт хөдөлгөөнд хяналтын шалгалт хийгдлээ.

Сүхбаатар аймагт 2020 онд 12 аймгийн 38 сум 3 дүүргийн 135 өрхийн 22797 толгой мал отор нүүдлээр ирж өвөлжсөн. 2021 оны хагас жилд 205 гэрчилгээтэй Адуу-1620, үхэр-250, хонь-809, ямаа-841, тэмээ-84 нийт 3604 мал отроор орж ирсэнийг сумдын мал эмнэлгийн байцаагч нар уулзах, утсаар холбогдох зэргээр хяналт тавьж зөвлөмж өгч, МЭҮНэгжүүд мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг тогтмол хийж, халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулан ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Гучин ус сумын 4 өрх, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 өрхийн 3274 толгой малд эрүүл мэндийн үзлэг хийж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт сумдад: Удирдах дээд байгууллагын шийдвэрээр 2, байгууллагын хүсэлтээр 19, иргэний гомдлоор 22, гүйцэтгэлийн хяналт шалгалт 17 , хамтарсан 19, бие даасан болон ахалсан 22 удаа зохион байгуулан ажилласан байна. Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 02 тоо албан даалгавар, Мал эмнэлгийн газрын даргын А/06 тоот тушаал, ажлын удирдамжийн хэрэгжилт Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын А/575 дугаар тушаалын хэрэгжилтийг малчид, мал бүхий иргэдэд хангуулах үүднээс сумын эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэгтэй хамтран суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, албан байгууллагуудад хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйг хангуулах, гадна нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйтгэл хийсэн зэрэг арга хэмжээний хүрээнд 19 удаа хяналт тавьж, иргэн байгууллагын хүсэлтээр ил задгай бой нядалгааны газрын цэвэрлэгээ үйлчилгээ, отор нүүдлийн шилжилт хөдөлгөөн, сэг зэм, бэлчээрийн цэвэрлэгээний хяналтыг 13 суманд 22 байгууллага аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд тус тус хяналт тавьж ажилласан байна.