ТҮҮХИЙ МАХ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг, чиглэлийн дагуу түүхий мах нийлүүлэгч байгууллагуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Тус аймгийн төвд мах боловсруулах үйлдвэр дөрөв, мал төхөөрөх үйлдвэр хоёр, мах худалдааныг хоёр зах үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлгийн газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторид хяналт шалгалтад хамрагдсан гурван аж ахуй нэгжийн агуулахад хадгалагдаж байгаа 14 тонн гурван нэр төрлийн бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авахад сөрөг буюу чанарын зөрчил илрээгүй гэх дүгнэлт гарсан.

471638642_1198727498633514_6292372963495527024_n.jpg