ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.
Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагийн баталсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-00-03/12 дугаарт “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Эрдэнэцагаан, Халзан, Түвшинширээ, Мөнххаан, Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтаар мал төхөөрөх үйлдвэрүүдийг холбогдох хяналтын хуудсаар шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.