УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР

1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон өдөр билээ. Монгол хүн бүрт МОНГОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ТҮҮХТ 100 жилийн ойн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!