ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.
Мал, амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын онцгой комиссын 02 тоот тогтоол, МЭЕГ-ын даргын А/77 дугаар тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Улсын онцгой комиссоос аймгийн Онцгой комисстой цахим хурлыг зохион байгуулж үүрэг чиглэл өглөө, Мөн үүний дагуу сумдын онцгой комиссын дарга бөгөөд сумдын Засаг дарга нартай улсын хэмжээнд зэрэг хийгдэх шүлхий өвчний дархлаажуулалтын талаар авах арга хэмжээний талаарх чиглэл үүрэг даалгавар, мэдээллийг хүргүүлэн ажиллалаа. Дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах удирдамж чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулан, дархлаажуулалтын хуваарийн хийж сумдын тасгийн мэргэжилтэн нарыг дуудан заавар арга зүйгээр хангах, дархлаажуулалт, халдваргүйтгэлийн сарын аянг зарлан түргэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулан уг арга хэмжээний нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.